Марк Карни: Альберта Канадыг орхивол Brexit шиг харамсал дагуулна
Канадын ерөнхий сайд Марк Карни Альберта муж тусгаар тогтнох тухай яриаг эрс шүүмжилж, үүнийг “маш аюултай дэгээ” гэж тодорхойлов.
Тэрээр Мэргэжлийн түвшинд улс төр, эдийн засгийн салан тусгаарлалт бодит байдал дээр олон хүлээлттэй зөрдөгийг сануулж, ийм алхам нь сүүлд харамсал дагуулж болзошгүйг онцолсон байна.
Карнигийн анхааруулга нь санамсаргүй биш. Тэр 2020 онд Их Британи Европын холбооноос гарах үеэр Английн төв банкийг удирдаж байсан туршлагатай бөгөөд Brexit-ийн дараах эдийн засгийн дарамт, бизнесийн тодорхойгүй байдал хэрхэн удаан үргэлжилдгийг сайн мэддэг хүн.
Түүний хэлснээр, муж улс төв засаглалаас сална гэдэг нь зөвхөн улс төрийн уриа биш, харин худалдаа, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт, санхүүгийн урсгалд бодит цохилт өгөх эрсдэлтэй томоохон шийдвэр юм. Альбертагийн хувьд Канадын нэгдсэн зах зээлээс тасрах нь төсөв, татварын орчин, бизнесийн өрсөлдөх чадварт шууд нөлөөлнө.