БизнесХөрөнгийн зах зээл

GameStop eBay-г худалдан авах санал тавьж, хувьцаа өсөв

GameStop энэ удаа цахим худалдааны аварга eBay-ийг онилж, нэгж хувьцааг нь 125 ам.доллараар үнэлсэн бэлэн мөнгө болон хувьцааны хосолсон санал тавилаа. Энэхүү хэлцэл нь eBay-ийг ойролцоогоор 55.5 тэрбум ам.доллараар үнэлж байна.

Саналын дараа зах зээлд eBay-ийн хувьцаа огцом өсөж, хөрөнгө оруулагчдын анхаарал шууд татагдав. Харин GameStop талд энэ алхам нь зөвхөн жижиглэсэн худалдааны тоглогчоос цааш, илүү том хэмжээний стратегийн худалдан авалт хийх чадвартайг харуулах дохио болж байна.

Ryan Cohen-ийн хэлснээр, GameStop шаардлагатай тохиолдолд шинээр хувьцаа гаргаж, takeover санхүүжүүлэх боломжтой. Энэ нь компанийн өсөлтийн дараагийн үе шатанд бэлэн байгааг илтгэх ч, одоогоор зах зээл санал хэр бодитой, хэр амжилттай байх вэ гэдэгт анхааралтай хандаж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button