Tesla-ийн FSD Маскийн “аюулгүй” босгыг давлаа
Tesla нэг том тоон босгыг давлаа. Компанийн Full Self-Driving (Supervised) системтэй машинууд 10 тэрбум миль явсан гэж шинэ safety page-дээ бичжээ. Энэ нь Элон Маск энэ жил тавьсан “safe unsupervised” зорилтын түвшинд хүрснийг илтгэнэ.
Гэхдээ энэ нь Tesla-гийн машинууд гэнэт жолоочгүй болсон гэсэн үг биш. FSD нь одоо ч Level 2 систем хэвээр бөгөөд жолооч бүрэн анхааралтай байж, хэрэгтэй үед шууд оролцох ёстой.
Яагаад энэ чухал вэ? Tesla энэ тоогоороо өөрийгөө роботакси, бүрэн автономит жолоодлого руу ойртож байгааг харуулж байна. Харин бизнесийн тал дээр бодит сорилт нь техникээс илүү итгэл, зохицуулалт, ослын эрсдэлийн асуудал хэвээр байна. 10 тэрбум миль бол маркетингийн хүчтэй мессеж. Гэхдээ бүрэн жолоочгүй ирээдүй рүү шууд хүрсэн гэсэн баталгаа биш.



