Samsung AI-ийн өсөлтөөр $1 их наядын үнэлгээтэй компани боллоо
Өмнөд Солонгосын технологийн гигант Samsung Electronics анх удаа $1 их наядын зах зээлийн үнэлгээ-д хүрч, Азийн бүсэд энэ амжилтад хүрсэн хоёр дахь компани боллоо. Энэхүү өсөлтөд хиймэл оюун ухаантай холбоотой чипийн эрэлт огцом нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Сөүлийн хөрөнгийн бирж дээр Samsung-ийн хувьцааны үнэ нэг өдрийн дотор 12–14%-иар өсөж, компанийн нийт үнэлгээ ойролцоогоор 1,500 их наяд вон ($1.03–1.04 их наяд) хүрсэн байна. Ингэснээр Samsung нь TSMC-ийн дараа $1 их наядын босгыг давсан Азийн хоёр дахь компани болов.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү өсөлтийн төвд:
- AI дата төвүүдэд ашиглагдах өндөр хүчин чадалтай memory chip
- HBM (High Bandwidth Memory) технологийн эрэлт
- AI сервер, дата инфраструктурын дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалт
байна. Samsung нь дэлхийн хамгийн том memory chip үйлдвэрлэгчийн хувьд AI зах зээлийн өсөлтөөс хамгийн их ашиг хүртэж буй компаниудын нэг болжээ.
Тус компанийн 2026 оны эхний улирлын ашиг мөн дээд амжилт тогтоосон байна. Samsung-ийн semiconductor division компанийн нийт ашгийн 90%-иас илүүг бүрдүүлж байгаа бөгөөд AI-д зориулсан шинэ үеийн HBM4 чипүүдийн үйлдвэрлэл хэдийнэ бараг бүрэн захиалгатай болсон талаар мэдээлжээ.
Энэхүү өсөлт нь зөвхөн Samsung-д бус, Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд ч хүчтэй нөлөөлж, KOSPI индекс түүхэндээ анх удаа 7,000 нэгжийг давсан байна.



