Гар утсаа утасгүй микрофон болгон ашиглах боломжтой боллоо

Samsung компани ухаалаг телевизүүдэд зориулсан Stingray Karaoke аппдаа нэгэн шинэ боломжийг нэвтрүүлсэн байна. Одоо хэрэглэгчид гар утсаа утасгүй микрофон болгон ашиглаж, дуртай дуунуудаа дуулах боломжтой болжээ.
Stingray Karaoke апп нь 100,000 гаруй лицензтэй дууны санг агуулдаг бөгөөд жанр, уран бүтээлч, дууны үгээр хайлт хийх боломжтой. Харин шинэчлэлээр дамжуулан гар утсаар дуугаа хүлээн авч, шууд телевизийн чанга яригчаар гаргах технологийг нэвтрүүлсэн байна. Ингэснээр тусгай микрофон эсвэл нэмэлт тоног төхөөрөмж шаардлагагүй болжээ.

Энэхүү шинэ боломж нь:
- Хиймэл оюун ухаан ашиглан дуу хоолойг боловсруулж, сааталгүй гаргах
- Дууны хэмнэлийг гар утсаар хянах, хөгжмийн дэвсгэрийг тохируулах
- Гэрэлтүүлэг болон арын видеог өөрчлөх зэрэг нэмэлт тохиргоонуудыг санал болгодог.
Энэхүү шинэ боломжийг 2025 оны CES Innovation Awards-ын “Контент ба Энтертайнмент” ангилалд шагнал хүртсэн нь гэрийн энтертайнмент технологийн хөгжлийг шинэ түвшинд гаргасныг илтгэж байна.
Samsung TV ашигладаг хэрэглэгчид Stingray Karaoke аппыг үнэгүй татан авч, гар утсаа холбон энэхүү шинэ боломжийг туршиж үзэх боломжтой.



