Технологи

Laika-ийн Wildwood яагаад ийм гөлгөр харагдаж байна?

Laika дахин анхаарал татлаа. Студиийн шинэ stop-motion кино Wildwood TIFF дээр эрт танилцагдаж, урьд өмнөхөөсөө ч илүү “амьд” харагдаж байв.

ParaNorman, The Boxtrolls, Kubo and the Two Strings-оороо танигдсан Laika сүүлийн жилүүдэд зөвхөн түүхээ биш, технологио ч тасралтгүй ахиулсаар ирсэн. Wildwood бол тэр хөгжлийн дараагийн том нотолгоо.

Яагаад чухал вэ? Stop-motion бол хөдөлгөөн бүрийг гараар бүтээдэг хамгийн хөдөлмөр ихтэй анимэйшний төрөл. Гэтэл Laika-ийн шинэ бүтээл дээр дүрүүдийн хөдөлгөөн, орчин, гэрэлтүүлэг бүгд бараг CGI шиг жигд мэдрэгдэнэ. Энэ нь студийн технологийн давуу талыг төдийгүй, том төсөвтэй анимэйшн зах зээлд өрсөлдөх чадварыг нь харуулж байна.

Wildwood ирэх сард нээлтээ хийнэ. Хэрэв энэ түвшинд хүрч чадвал Laika зөвхөн уран сайхны студи биш, animation tech-ийн тоглогч гэдгээ дахин батална.

Холбоотой мэдээнүүд

Back to top button