Life

TXT хамтлагийн Yeonjun буяны үйлсэд 100 сая вон хандивлав

Soompi-гийн мэдээлснээр, TXT хамтлагийн Yeonjun өөрийн төрсөн өдрөөр буяны үйлсэд зориулж 100 сая вон (ойролцоогоор 74,545 ам.доллар) хандивлажээ. Энэ мөнгийг ахмад настнуудад үнэгүй хоол хүргэх, хуучин халамжийн төвүүдийг засварлахад ашиглах юм.

Корейн Community Chest байгууллагаас мэдээлснээр, уг хандивын дараа Yeonjun тус байгууллагын Honor Society-ийн гишүүн болсон байна. Энэ хүрээнд 100 сая вон ба түүнээс дээш хэмжээний хандив өргөсөн томоохон хандивлагчид багтдаг.

Yeonjun “Өнөөг хүртэл надад ирсэн, миний хүртэхээс илүү их хайрыг илүү олон хүмүүст утга учиртай байдлаар хуваалцахыг хүссэн” хэмээн хэлжээ. Тэр мөн өөрийн жижиг ч чин сэтгэлийн хувь нэмэр хэрэгтэй хүмүүст хүрч, хэн нэгний өдрийг арай дулаан болгоосой гэж хүсэж буйгаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button