Технологи

LG-ийн ТВ хэрэглэгчийг “ажиглаж” байна уу?

LG ухаалаг ТВ-үүд хэрэглэгчийн өгөгдөл цуглуулж, илгээдэг гэсэн шүүмжлэлд өртлөө. Gamers Nexus, Level1Techs болон аюулгүй байдлын судлаачид зарим LG TV хэрэглэгчийн үйлдэл, сүлжээний мэдээллийг тэмдэглэж байгааг нийтэлсэн нь олны анхаарлыг татав.

Харин LG үүнийг няцааж, ТВ-үүд нь “хэрэглэгчийн яриаг тасралтгүй бичдэггүй, дамжуулдаггүй” гэж мэдэгдлээ. Компанийн тайлбарын гол утга нь wake-word detection буюу асуух үг таних процесс төхөөрөмж дээр өөр дээр нь хийгддэг гэсэн байр суурь.

Гэхдээ энэ мэдэгдэл privacy-ийн эргэн тойрон дахь эргэлзээг бүрэн арилгасангүй. Судлаачдын үзэж буйгаар, ТВ хэдийд, ямар мэдээлэл цуглуулж байгааг нарийн ойлгох нь хэрэглэгчийн итгэлд шууд нөлөөлөх асуудал. Ухаалаг ТВ-ийн зах зээлд энэ маргаан нь data privacy, AI feature, device tracking зэрэг том сэдвийг дахин сөхөж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button