Life
Есдүгээр сарын охидын хамтлагуудын нэр хүндийн жагсаалт гарлаа

Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын охидын хамтлагуудын нэр хүндийн шинэ жагсаалтыг танилцууллаа. Жагсаалтыг 8-р сарын 13-наас 9-р сарын 13-ны хооронд цуглуулсан том дата дээр үндэслэн хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээлэл, харилцан үйлчлэл, олон нийтийн индексээр тооцжээ.
Soompi-гийн мэдээлснээр RESCENE есдүгээр сард 5,678,739 оноотойгоор тэргүүн байраа хадгалсан байна. Хайлтын түлхүүр үгсэд “LOVE ATTACK”, “REMINE” зэрэг багтсан бөгөөд эерэг сэтгэгдлийн хувь 94.78 хүрчээ.
BLACKPINK 5,313,288 оноогоор хоёрдугаарт бичигдсэн бөгөөд энэ нь наймдугаар сараас 34.73 хувиар өссөн үзүүлэлт юм. IVE 4,041,874 оноотойгоор гуравт, TWICE 2,739,730 оноотойгоор дөрөвт бичигдэж, харин Red Velvet 2,380,934 оноогоор эхний тавыг бүрдүүлсэн байна.



