БизнесЭдийн засаг

2026 оны дэлхийн хамгийн залуу 10 тэрбумтан

Дэлхийн тэрбумтнуудын эгнээнд шинэ үе хүч түрэн орж ирж байна. 2026 онд 30 нас хүрээгүй 35 хүн тэрбумтан болсон бөгөөд тэдний нийт хөрөнгө 92.4 тэрбум ам.долларт хүрчээ.

Тэдний дундаас ердөө 20 настай залуус тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон бол жагсаалтын хамгийн баян залуугийн хөрөнгө 6.8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Дэлхийн хамгийн залуу тэрбумтан — Amelie Voigt Trejes

20 настай Amelie Voigt Trejes 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр 2026 оны дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдэж байна.

Түүнтэй ижил 20 настай Johannes von Baumbach-ийн хөрөнгө 6.6 тэрбум ам.долларт хүрсэн нь жагсаалтын хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм.

Харин 21 настай Clemente Del Vecchio 6.8 тэрбум ам.долларын хөрөнгөөр энэхүү Top 10 жагсаалтын хамгийн чинээлэг залуу тэрбумтан болжээ.

22 настай self-made тэрбумтнууд

Жагсаалтын сонирхол татах хэсэг нь 22 настай технологийн бизнес эрхлэгчид юм.

Surya Midha, Brendan Foody, Adarsh Hiremath нар тус бүр 2.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж үнэлэгдсэн байна. Тэдний хувьд өв залгамжилсан хөрөнгөөс бус, өөрсдийн байгуулсан бизнесийн өсөлтөөр тэрбумтнуудын эгнээнд орсон залуу үеийн төлөөлөл гэдгээрээ онцлог.

Мөн 22 настай Kim Jung-youn 1.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр жагсаалтад багтжээ.

2026 оны хамгийн залуу 10 тэрбумтан

  1. Amelie Voigt Trejes — 20 настай — $1.1 тэрбум
  2. Johannes von Baumbach — 20 настай — $6.6 тэрбум
  3. Lívia Voigt de Assis — 21 настай — $1.4 тэрбум
  4. Clemente Del Vecchio — 21 настай — $6.8 тэрбум
  5. Kim Jung-youn — 22 настай — $1.7 тэрбум
  6. Surya Midha — 22 настай — $2.2 тэрбум
  7. Brendan Foody — 22 настай — $2.2 тэрбум
  8. Adarsh Hiremath — 22 настай — $2.2 тэрбум
  9. Kevin David Lehmann — 23 настай — $4.9 тэрбум
  10. Pedro Voigt Trejes — 23 настай — $1.1 тэрбум

Шинэ үеийн тэрбумтнууд нэмэгдэж байна

Жагсаалтаас харахад дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын хөрөнгийн эх үүсвэр ижил биш. Зарим нь гэр бүлийн бизнес, өв залгамжилсан хувьцаагаар тэрбумтны статуст хүрсэн бол технологийн салбарт компани байгуулж, богино хугацаанд асар өндөр үнэлгээнд хүрсэн self-made залуус ч шинэ үеийг төлөөлж байна.

2026 онд 30-аас доош насны тэрбумтнуудын тоо 35-д хүрсэн нь дэлхийн хөрөнгө, бизнесийн дараагийн үе улам залуужиж байгааг харуулж байна.

Эх сурвалж: Forbes, Outlook Business

Холбоотой мэдээнүүд

Back to top button