Binance дээр 6.3 тэрбумын крипто хулгай илэрлээ

Binance дээрээс 6.3 тэрбум ам.долларын крипто хөрөнгө алдагдсан нь ил болж, энэ нь түүхэн дэх хамгийн том халдлагад тооцогдож байна. Тус биржийн мэдээлснээр хэрэглэгчдийн хөрөнгө аюулгүй хэвээр байгаа ч халдлагад өртсөн хөрөнгийн ойролцоогоор 3 тэрбум ам.долларыг аль хэдийн царцаажээ.
Энэ хэрэг крипто зах зээлд том цохилт өгч, биржүүдийн аюулгүй байдал, хөрөнгийн хамгаалалтын асуудлыг дахин сөхөв. Binance алдагдлыг бүрэн нөхнө гэж мэдэгдсэн бөгөөд хэрэглэгчдээ хамгаалах нөөц сандаа 1.3 тэрбум ам.доллар байгааг онцолсон. Мөн компанийн өөрийн хөрөнгөөс 6.34 тэрбум ам.долларыг энэ хохирлыг нөхөхөд зориулахаа зарласан.
Ийм хэмжээний хохирол нь зөвхөн Binance-д биш, бүх крипто салбарын итгэлцэл, хөрвөх чадвар, эрсдэлийн удирдлагад шууд нөлөөлөхөөр байна.



