Технологи

Apple-ийн шинэ MacBook Pro өнгөний мэргэжилтнүүдийг татлаа

Apple-ийн шинэ MacBook Pro зөвхөн OLED дэлгэц, мэдрэгчтэй удирдлагаараа биш, өнгөний нарийвчлалаараа бас анхаарал татаж байна. PROLED XDR Display-тэй энэ загвар нь Apple CMF 2026 color modes-ийг дэмждэг анхны ноутбук, нийтдээ ердөө хоёр дахь бүтээгдэхүүн болжээ.

Энэ нь энгийн хэрэглэгчээс илүү зураг засварлагч, colorist, дизайнеруудын хувьд чухал мэдээ. CMF нь хүний нүд өнгийг хэрхэн хүлээж авдгийг математик аргаар тодорхойлдог систем бөгөөд дэлгэцний бодит өнгийг илүү зөв гаргах суурь болдог.

Apple энэ шийдлээрээ MacBook-ийг зүгээр нэг тансаг laptop биш, мэргэжлийн дэлгэцийн шинэ стандарт болгож харагдуулж байна. Дэлгэцийн зөв өнгө нь бүтээлч салбарын ажлын хурд, чанар, итгэлцэлд шууд нөлөөлдөг. Тиймээс энэ шинэчлэл нь Apple-ийн pro хэрэглэгчдийг илүү гүн татах алхам болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button