“The Devil’s Plan: Dead Again” шинэ трэйлерээ танилцууллаа
“The Devil’s Plan” шоуны 3-р улирал болох “The Devil’s Plan: Dead Again” шинэ тизертэй боллоо. “The Genius,” “The Great Escape,” “Girls’ High School Mystery Class” нэвтрүүлгүүдээр танигдсан PD Jung Jong Yeon энэ төслийг удирдаж, төрөл бүрийн оролцогчдыг 7 хоног хамт амьдруулан, оюун сорьсон тоглолтоор өрсөлдүүлдэг survival game show-ийн шинэ улирлыг бэлдэж байна.
Шинэ трэйлерт өмнөх улирлуудаас өөр дүрэм танилцуулагдсан. Энэ удаа оролцогчид Pieces-ээ бүгдийг алдсан ч хасагдахгүй, хувь заяа нь зөвхөн тоглоомын үр дүнгээр шийдэгдэхээр болжээ.
Трэйлерийн төвд таван удаагийн survival тэмцээний ялагч “God” Jang Dong Min-ын ирэлт онцлогдож байна. Түүнийг буулгаж авахыг хүссэн, эсвэл холбоотон болохыг зорьсон өрсөлдөгчид түүний эргэн тойронд хүчтэй өрсөлдөөн өрнүүлж буйгаа харуулжээ.
Мөн Jung Won Young “JangOh” холбоо болох Jang Dong Min, Oh Hyun Min хоёрыг эхэлж хасах хэрэгтэй гэж хэлж байгаа бол Oh Hyun Min нулимс дуслуулж, ширүүн тулаан өрнөх дохио өгч байна. Jang Dong Min хүртэл “Өнөөдрийнх шиг ийм хүнд байдалд орж байгаагүй” хэмээн хэлсэн нь анхаарал татав.
Түүнчлэн өмнөх улирлын ялагч Jung Hyun Gyu-тай боломжит учраа таарах дүр зураг ч фэнүүдийн хүлээлтийг нэмэгдүүлжээ. “The Devil’s Plan: Dead Again” дэлхий даяар 11-р сарын 10-нд нээлтээ хийнэ.