Технологи

Gemini дотор Google Docs-оо шууд засдаг боллоо

Google Gemini одоо чат дотроо файл үүсгээд зогсохгүй шууд засах боломжтой боллоо. Энэ шинэчлэлээр PDF, Google Docs, Sheets, слайд, Markdown, TXT болон кодын файлуудыг Gemini дээрээс шууд нээж, өөрчилнө.

Тус боломж өнөөдрөөс бүх Gemini хэрэглэгчдэд нээлттэй. PDF дээрх preview болон засварлалт мобайл дээр ч ажиллана. Харин бусад файлын төрлүүд одоогоор зөвхөн вэб хувилбарт байна.

Google өмнө нь Gemini-ээр файл үүсгэж, татаж авах функцийг нэмсэн. Харин одоо хэрэглэгчид апп дотроо л тайлан, баримт, хүснэгт, төслөө засах боломжтой болж байна.

Энэ нь ажлын урсгалыг түргэсгэж, AI-г ердөө чатбот биш, бүтээмжийн бодит хэрэгсэл болгон хувиргаж байна. Бизнесийн хувьд энэ нь Google-ийн Workspace экосистемийг улам хүчтэй атгах дохио мөн.

Холбоотой мэдээнүүд

Back to top button