Жо Арам зураг авалтын үеэр гэмтэж, 2026 KGMA-д оролцохгүй
Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Jo Aram зураг авалтын үеэр бэртэж, эмчилгээ болон амралтад анхаарахаар болжээ. Тэрээр удахгүй эхлэх TVING-ийн оригинал цуврал “Gracefully Killing You”-ийн action хэсгийг бэлдэх үеэр гэмтсэн байна.
EDaily-ийн мэдээлснээр Жо Арамыг эмнэлэгт хүргэн үзлэг, эмчилгээ хийлгэсэн бөгөөд түүний агентлаг эмчийн зөвлөсний дагуу хэсэг хугацаанд амарч, эдгэрэлтдээ төвлөрнө гэж мэдэгджээ. Мөн түүний цаашдын зураг авалтын хуваарийг нөхцөл байдалд нь нийцүүлэн, продакшны багтай зөвшилцсөний дараа өөрчлөхөөр болсон байна.
Энэ бэртлээс шалтгаалан Жо Арам 2026 Korea Grand Music Awards-д хөтлөгчөөр оролцох боломжгүй болжээ. Тус арга хэмжээ 11 дүгээр сарын 7, 8-нд Сөүлийн Gocheok Sky Dome-д болно.
“Gracefully Killing You” нь салсны дараа охиныхоо асран хамгааллыг буцаан авахын тулд сэжигтэй байгууллагад ажилд ордог Go Dal Boon (Kim Da Mi)-ы тухай noir action drama юм. Жо Арам тус цувралд багийн уур амьсгал бүрдүүлэгч, мөн асуудал таригч Miss Gye-ийн дүрийг бүтээж байна.