Life

Есдүгээр сарын дуучдын brand reputation жагсаалтыг зарлалаа

Korean Business Research Institute энэ сарын дуучдын brand reputation буюу нэр хүндийн жагсаалтыг танилцууллаа. Жагсаалтыг 8-р сарын 26-наас 9-р сарын 26-ны хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн, хэвлэл мэдээллийн тусгал, хэрэглэгчийн оролцоо, харилцан үйлчлэл, олон нийтийн танилт зэрэг үзүүлэлтээр тооцжээ.

Soompi-гийн мэдээлснээр RESCENE энэ сард ч жагсаалтын тэргүүн байраа хадгалж, 9,587,604 оноотой гарсан байна. Энэ нь наймдугаар сараас хойш 11.78 хувиар өссөн үзүүлэлт юм.

Lim Young Woong 6,089,571 оноотойгоор хоёрдугаар байрт дэвшсэн бол BTS 5,387,142 оноогоор гуравдугаарт бичигдлээ. ATEEZ 4,183,730 оноотойгоор дөрөвт орж, CORTIS 3,962,039 оноотойгоор эхний тавыг гүйцээсэн байна.

Энэ сарын эхний 30-д мөн BIGBANG, BLACKPINK, ILLIT, Hearts2Hearts, i-dle, SEVENTEEN, aespa, IVE, Stray Kids, TWICE, IU зэрэг уран бүтээлчид багтжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button