Life

Park Shin Hye, Choi Tae Joon нар хоёр дахь хүүхдээ өлгийдлөө

Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Пак Шин Хе (Park Shin Hye) болон Чой Тэ Жүн (Choi Tae Joon) нар хоёр дахь хүүхдээ хүлээн авч, дөрвөн ам бүлтэй болжээ. Пак Шин Хегийн агентлаг SALT Entertainment есдүгээр сарын 22-нд тэрээр эрүүл охин төрүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Агентлагийн мэдээлэлд эх, нярай хоёрын биеийн байдал сайн байгаа бөгөөд Пак Шин Хе гэр бүлийнхээ хайр, халамж дунд амарч, нөхөн сэргээж буйг дурджээ. Хосууд 2022 оны нэгдүгээр сард гэрлэж, мөн оны тавдугаар сард хүүтэй болсон билээ.

Пак Шин Хе энэ оны гуравдугаар сард өндөрлөсөн tvN-ийн “Undercover Miss Hong” олон ангит драмд тоглосон бол Чой Тэ Жүн өнгөрсөн жилийн нэгдүгээр сард өндөрлөсөн KBS2-ийн “Iron Family” цувралд дүр бүтээсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button