БизнесХөрөнгийн зах зээл

Polymarket Нью-Йоркийн эсрэг шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргалаа

Крипто суурьтай таамаглалын платформ Polymarket Нью-Йорк мужийн эсрэг шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж, өөрийг нь “зохицуулалтгүй мөрийтэй тоглоом” гэж буруутгасан тайлбарыг няцаалаа.

Тус мужийн ерөнхий прокурор Летитиа Жеймс Polymarket-ийг мужийн мөрийтэй тоглоомын хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Харин компанийн зүгээс өөрийн үйлчилгээ нь уламжлалт мөрийтэй тоглоом биш, харин ирээдүйн үйл явдлын үр дүнг зах зээлийн зарчмаар арилжаалах бүтээгдэхүүн гэж хамгаалж байна.

Polymarket-ийн маргаан нь зөвхөн нэг компанийн асуудал биш. Сүүлийн жилүүдэд үйл явдалд суурилсан арилжаа, prediction market-ийн загвар дэлхий даяар эрчимтэй өсөж, зохицуулагчид энэ төрлийн платформыг үнэт цаас, мөрийтэй тоглоом, эсвэл огт өөр ангилалд хамааруулах уу гэдэг дээр тодорхой байр суурьгүй хэвээр байна.

Энэ хэрэг нь АНУ-д crypto болон шинэ төрлийн арилжааны платформууд хэрхэн зохицуулагдах вэ гэсэн том асуултыг дахин сөхөж байна. Харин Polymarket-ийн хувьд шүүхийн энэ тулаан бизнесийнх нь ирээдүйг тодорхойлох чухал мөч болж магадгүй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button