Maserati 12-р сард Levante, Quattroporte-ийг conceptоор сэргээнэ

Motor1-ийн мэдээлснээр Maserati 12-р сарын 10-нд хоёр concept танилцуулж, ирээдүйн загварын чиглэлээ харуулах гэж байна. Эдгээр нь дараагийн үеийн Levante, Quattroporte-ийг урьдчилан сануулна гэж The Supercar Blog эх сурвалжаа дурджээ.
Танилцуулга Италийн Modena-д болох төлөвтэй. Хоёр загварын аль аль нь албан ёсоор батлагдаагүй ч Maserati болон Stellantis-ийн удирдлагуудын сүүлийн мэдэгдлүүдтэй нийцэж байна.
Levante нь 2016 онд анх гарч, 2024 онд үйлдвэрлэл нь дууссан. Maserati CEO Santo Ficili бренд E-segment SUV ангилалд эргэн орно гэж хэлсэн ч шинэ хувилбар нь өмнөх загвараасаа тэс өөр харагдаж мэднэ.
Харин дараагийн Quattroporte илүү сонирхол татаж байна. Ficili-ийн хэлснээр энэ шинэ машин “sedan биш” байж, shooting brake ба crossover-ийн дунд байрлах “маш намхан, том машин” хэлбэртэй байх боломжтой.



