Авто

Maserati 12-р сард Levante, Quattroporte-ийн шинэ концепт танилцуулж магадгүй

Motor1-ийн мэдээлснээр Maserati 12-р сарын 10-нд хоёр шинэ концепт танилцуулж, Levante болон Quattroporte-ийн дараагийн үеийн чиглэлийг урьдчилан харуулж магадгүй байна. Танилцуулга Италийн Modena хотод болох төлөвтэй.

Эдгээр төсөл албан ёсоор батлагдаагүй ч Maserati болон Stellantis-ийн өмнөх мэдэгдлүүдтэй нийцэж байгаа аж. Levante-г дахин гаргах нь брэндийг E-segment SUV ангилалд буцааж авчрах бол Quattroporte илүү өөр хэлбэртэй байж болохыг мэдээлэлд дурдсан байна.

Levante нь 2016 онд анх гарч, 2024 онд борлуулалт зогссон. Харин Quattroporte-ийн өмнөх үе 2023 онд үйлдвэрлэлээ дуусгасан бөгөөд шинэ хувилбар нь уламжлалт седанаас өөр, shooting brake болон crossover-ийн дунд хэлбэртэй байх магадлалтай гэж Maserati CEO Santo Ficili өмнө нь сануулж байжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button