Дуу хөгжимУрлаг

November сард охидын хамтлагуудын brand reputation чансаа гарлаа

Солонгосын Business Research Institute энэ сарын охидын хамтлагуудын brand reputation чансааг танилцууллаа. Чансааг 10-р сарын 8-наас 11-р сарын 8-ны хооронд цуглуулсан big data-д үндэслэн, хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээллийн мэдээлэл, харилцан үйлчлэл, олон нийтийн индексээр тооцжээ.

RESCENE 10,353,209 оноотой жагсаалтын тэргүүн байраа хадгалсан байна. Тэдний оноо өмнөх сараас 7.43 хувиар өссөн бөгөөд keyword шинжилгээнд “With”, “REMINE” зэрэг үгс, харин холбоотой нэр томьёонд “comeback”, “overwhelming”, “prove” түлхүү гарчээ.

Энэ удаад IVE 4,493,746 оноотой хоёрдугаарт, BLACKPINK 3,741,104 оноотой гуравдугаарт бичигдсэн байна. ILLIT 114.94 хувийн өсөлтөөр дөрөвдүгээр байрт дэвшиж 3,360,255 оноо авсан бол aespa 2,761,953 оноотой эхний тавыг гүйцэтгэсэн байна.

Топ 30-д мөн LE SSERAFIM, TWICE, Red Velvet, KiiiKiii, i-dle, Apink, Hearts2Hearts, OH MY GIRL, NMIXX, Girls’ Generation, A2O LITE, H1-KEY, izna, fromis_9, FIFTY FIFTY, BABYMONSTER, ITZY, STAYC, tripleS, WJSN, MEOVV, TUIDE, I.O.I, Girl’s Day нар багтжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button