Технологи

Motorola-ийн Signature 27 шинэ чиптэй анхны утас боллоо

Motorola энэ удаа зүгээр нэг шинэ утас биш, Snapdragon 8 Elite Extreme Gen 6 чиптэй анхны загвараа танилцууллаа. Signature 27 нь сүүлийн жилүүдэд гараагүй хамгийн хүчтэй флагмануудын нэг болж магадгүй байна.

Гэхдээ анхаарал татах зүйл нь зөвхөн гүйцэтгэл биш. Хөнгөн цагаан их биетэй энэ утас хар, ногоон гэсэн хоёр өнгөтэй ч гадаргуу, хийц нь нэлээд өвөрмөц. Нэг нь tactical сүлжмэл бүтэцтэй, нөгөө нь өдөн хээтэй мэт finish-тай.

Motorola одоогоор бүрэн spec, үнэ, худалдаанд гарах огноогоо зарлаагүй. Гэхдээ Qualcomm-ийн хамгийн дээд түвшний чипийг хамгийн түрүүнд ашигласан нь брэндийн флагман ангилалд буцаад өрсөлдөөнд орж ирж буй дохио гэж харж болно. Энэ нь Android premium сегментэд шинэ өрсөлдөөн асааж мэднэ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button