Авто

McLaren шинэ Speedmark логоо танилцууллаа

McLaren брэндийн шинэчлэгдсэн дүр төрх албан ёсоор танилцлаа. Үүнд сvдэвт Speedmark логоны шинэ хувилбар орж, тус компани дараагийн шат руу шилжиж байгаагаа харуулж байна.

Motor1-ийн мэдээлснээр шинэ өнгө төрх нь McLaren-ийн уралдааны өв, үүсгэн байгуулагч Bruce McLaren-ийн нэртэй холбоотой. Шинэ wordmark нь брэндийн анхны гарал үүсэл болох Шинэ Зеландын Remuera дахь service station дээрх нэршлээс санаа авчээ.

Энэ өөрчлөлт McLaren зөвхөн суперкартаар хязгаарлагдахгүй өргөжих бэлтгэлтэй холбоотой. Тус компанийн анхны SUV 10 жилийн эцэс гэхэд гарах төлөвтэй бөгөөд урд хөдөлгүүртэй, арын суудалтай өөр нэг загвар ч боломжтой гэжээ.

Шинэ логоныг хамгийн түрүүнд McL 6GT загвар ашиглах юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button