Life

aespa хамтлагийн Ningning Bvlgari брэндийн шинэ элч боллоо

aespa хамтлагийн Ningning (Ниннинг) Италийн тансаг зэрэглэлийн Bvlgari брэндийн шинэ ambassador буюу элчээр томилогдлоо. Soompi-гийн мэдээлснээр, Bvlgari есдүгээр сарын 21-нд өөрийн цахим хуудсуудынхаа дамжуулан энэ мэдээг зарласан байна.

Брэндийн мэдэгдэлд Ningning-ийг “онцгой ур чадвар, татах хүчтэй төрх, шинэ боломжийг эрэлхийлэх мэдрэмжтэй” хэмээн тодорхойлжээ. Тэрээр шинэ DIVAS’ DREAM үнэт эдлэлийн цуглуулгын эдлэлүүд болон SERPENTI цуглуулгын гоёл, цагнуудыг танилцуулсан зургууд дээр гарсан байна. Эдгээр бүтээлүүд нь Ningning-ийн тод, олон талт өнгө төрхтэй нь уялдсан гэж Bvlgari онцолсон байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button