Life

Byeon Woo Seok-ийн агентлаг хувийн нууц зөрчихийг анхаарууллаа

Soompi-гийн мэдээлснээр, Byeon Woo Seok-ийн агентлаг болох VARO Entertainment есдүгээр сарын 19-нд түүний хувийн нууцад халдсан үйлдлүүд үргэлжилбэл хууль ёсны арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

Тус агентлаг ялангуяа жүжигчний менежер, ойрын хүмүүсийн амьдардаг газар орчимд очиж түүний хөдөлгөөнийг мөрдөх, эсвэл түүний хувийн мэдээлэл болон аяллын дэлгэрэнгүйг зохисгүй аргаар олж авах, түгээхгүй байхыг анхааруулсан байна.

Мөн зураг авалтын талбай, нисэх онгоцны буудал зэрэг албан ёсоор зарлагдаагүй газруудад очих, жүжигчин болон ажилтнуудыг даган мөрдөх тохиолдол давтагдаж байгааг дурджээ. VARO Entertainment ийм үйлдэл нь аюулгүй байдал, ажлын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлвөл нотлох баримт цуглуулж, нөхцөл байдлаас шалтгаалан хуулийн арга хэмжээ авна гэж онцолсон байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button