БизнесХөрөнгийн зах зээл

Anthropic OpenAI-г гүйцэж, AI стартапуудыг тэргүүллээ

Хиймэл оюун ухааны зах зээлд томоохон эргэлт болов. Anthropic шинэ 65 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараа Silicon Valley-ийн хамгийн өндөр үнэлгээтэй AI компани боллоо.

Ингэснээр Anthropic-ийн үнэлгээ нэгэнтээ 1 их наяд ам.долларт дөхөж, салбарын тэргүүлэгчдийн өрсөлдөөнийг улам ширүүсгэв. Өмнө нь OpenAI энэ салбарын хамгийн өндөр үнэлгээтэй стартап хэмээн тооцогдож байсан бол одоо Anthropic эхний байрыг эзлээд байна.

Хөрөнгө оруулагчид генератив AI-ийн ирээдүйд асар их хэмжээний капитал төвлөрүүлж байгаа энэ үед Anthropic-ийн өсөлт нь зах зээл дээрх эрэлт, итгэлийг тод харуулж байна. Компанийн шинэ үнэлгээ нь зөвхөн стартапын амжилт бус, хиймэл оюун ухааны дараагийн үе шатанд ямар компаниуд давамгайлахыг илтгэх дохио болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button