БизнесХөрөнгийн зах зээл

Snowflake улирлын тайлангаар 36% өсөж, Amazon cloud руу гүнзгий орлоо

Cloud дата компанийн Snowflake-ийн хувьцаа улирлын тайлан хүлээлтээс давсны дараа огцом өсөж, зах зээлд хүчтэй дохио өглөө.

Тус компани Amazon Web Services-тэй хамтын ажиллагаагаа улам тэлж, ирэх хугацаанд Amazon-ийн cloud дэд бүтцэд 6 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.

Snowflake мөн Amazon-ийн Arm-based Graviton чипийг ашиглахаар болж, тооцооллын зардлаа бууруулах, гүйцэтгэлээ сайжруулах зорилго тавьжээ. Энэ алхам нь компанийн өсөлтийн стратегийг илүү үр ашигтай болгох чухал өөрчлөлт гэж хөрөнгө оруулагчид харж байна.

Хиймэл оюун, өгөгдлийн боловсруулалт эрчимжиж буй энэ үед Snowflake-ийн cloud дээр төвлөрсөн стратеги нь өрсөлдөх чадвараа хадгалах гол түлхүүр болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button