БизнесХөрөнгийн зах зээл

Бага орлоготой өрхүүдийн хүнсний хомсдол огцом өсөж байна

АНУ-ын эдийн засаг K хэлбэрээр хуваагдсан энэ үед бага орлоготой өрхүүдийн хүнсний хомсдол “онцгой” хурдаар нэмэгдэж байгааг шинэ судалгаа харууллаа.

Нью-Йоркийн Холбооны Нөөцийн Банкны дүгнэлтээр, өргөн хүрээний амьжиргааны дарамт, өндөр үнэ, орлогын ялгаа нь олон америкчууд өөрсдийгөө өмнөхөөсөө илүү дорд мэдрэхэд нөлөөлж байна.

Судалгаанд дурдсанаар, дээд орлоготой өрхүүдийн хэрэглээ, хуримтлал харьцангуй тогтвортой хэвээр байгаа бол доод орлоготой айл өрхүүд хоол хүнсний үндсэн хэрэгцээгээ хангахад ч бэрхшээлтэй болжээ. Энэ нь зөвхөн инфляцын асуудал биш, харин орлогын өсөлт хүнсний үнэ, түрээс, бусад зайлшгүй зардлыг гүйцэхгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.

Ингэснээр ажил эрхлэлт хэвийн, эдийн засгийн өсөлт үргэлжилж байгаа мэт харагдавч, өрхийн түвшинд дарамт нэмэгдсээр байна. Ялангуяа доод орлоготой бүлгийн хувьд “эдийн засаг сайн” гэсэн нийтлэг ойлголт амьдрал дээр тийм ч мэдрэгдэхгүй байгааг энэ судалгаа тодотгож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button