Технологи
Spotify фитнес рүү орж байна — шинэ өсөлтийн хаалга нээгдэв
Spotify одоо зөвхөн хөгжим биш болж байна. Тус компани апп дотороо фитнес контент нэвтрүүлж, workout видеонууд, тоглуулах жагсаалтууд, мөн Peloton-ийн хичээлүүдийг үнэгүй болон Premium хэрэглэгчдэд санал болгож эхэллээ.
Энэ нь Spotify-ийн хувьд нэг том алхам. Хөгжмийн стримингээс цааш тэлж, хэрэглэгчийн өдөр тутмын дасгал, эрүүл мэндийн зуршилд нэвтрэхийг зорьж байна.
Бизнесийн утга нь тодорхой: хэрэглэгч апп дээр илүү удаан байх тусам engagement өснө, харин шинэ категоритой болсноор Spotify сурталчилгаа, subscription, partnerships-аа өргөжүүлэх боломжтой. Фитнес бол өндөр давтамжтай хэрэглээтэй зах зээл. Тиймээс энэ нүүдэл нь зөвхөн feature нэмэлт биш, Spotify-ийн ирээдүйн өсөлтийн шинэ суваг болж магадгүй.



