AI-аар зурсан машин зах зээлд ойртож байна
Автомашин үйлдвэрлэлд AI нөлөөлж эхэллээ. Өмнө нь шинэ машины загвар эхлээд энгийн зураг дээр төрж, дараа нь олон сар, бүр жилээр 3D загвар, clay model, туршилтаар дамждаг байсан. Харин одоо хиймэл оюун ухаан энэ процессыг хурдлуулж, санаанаас бодит машин руу хүрэх хугацааг богиносгож байна.
Энэ өөрчлөлт зөвхөн дизайны тухай биш. Машин үйлдвэрлэгчид хөгжүүлэлтийн зардлаа бууруулж, шинэ загварыг зах зээлд илүү хурдан гаргах боломжтой болж байна. Ялангуяа EV болон шинэ түлшний сонголттой холбоотой өрсөлдөөн ширүүсэж байгаа энэ үед AI-д суурилсан дизайн нь стратегийн давуу тал болж хувирч байна.
The Verge-ийн мэдээлснээр, одоо зам дээр гарах гэж буй зарим машинуудын эхний sketch нь 2020, 2021 онд хийгдсэн байна. Харин ирээдүйн загварууд AI-ийн тусламжтайгаар илүү хурдан, илүү ухаалаг төрөх магадлал өндөр байна.



