Life
20 жилийн дараах өөртөө захиа бичиж үлдээдэг кафе

Парис хотноо үйлчлүүлэгчид нь өөртөө захиа бичиж, 20 жилийн дараа авах боломжтой нэгэн өвөрмөц кафе нээгджээ. Café Pli нь үйлчлүүлэгчид захиагаа бичсэний дараа лаагаар битүүмжилж, кафены хананд байрлуулсан шуудангийн хайрцагт хийдэг байна.
Ингэхдээ дугтуйн дээр хүргэх огноог бичсэн байх ёстой бөгөөд үйлчлүүлэгчдийн хүссэнээр захиаг нь жил, таван жил, 20 жилийн дараа хүргэх сонголттой. Тус үйлчилгээний өртөг нь захиаг хадгалах хугацаанаас шалтгаалан нэг жилийнх 15 евро, таван жилийнх 25 евро, 20 жилийнх 45 еврогийн үнэтэй гэнэ.
Хэрэв үйлчлүүлэгч оршин суугаа хаягаа өөрчилсөн бол захиаг хүргэх хаягаа шинэчлэх боломжтой аж.