Авто

JLR: BYD Defender-ийг хуулсан байж болзошгүй гэж шүүхэд хандлаа

Jaguar Land Rover (JLR) BYD-ийг Defender-ийн загвар, технологийг хуулсан байж болзошгүй гэж үзэн шүүхэд ханджээ. Motor1-ийн мэдээлснээр маргаан одоо Нидерландад үргэлжилж, Нидерланд дахь BYD-ийн оффисоос дижитал баримт бичгүүдийг хураасан байна.

JLR-ийн сэжиглэж буй гол загвар нь Хятадад 2025 оны 9-р сараас худалдаалагдаж буй BYD Ti7. Энэ нь долоон суудалтай plug-in hybrid SUV бөгөөд Их Британийн Defender-тэй хэлбэр, хийцээрээ төстэй гэж олон нийтэд яригдаж байна.

Шүүхийн урьдчилсан шийдвэрийг 11-р сарын 11-нд The Hague-д гаргахаар төлөвлөжээ. Ti7 нь 2026 оны 1-р сард Их Британид гарах бөгөөд үнэ нь £47,995-оос эхлэх аж. Харин Defender 110-ийн долоон суудалтай хувилбар £68,465-аас эхэлдэг тул BYD ижил хэмжээний, гэхдээ хямд сонголт санал болгож магадгүй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button