Park Bo Gum Gucci-ийн шинэ дэлхийн брэндийн элч боллоо
Soompi-гийн мэдээлснээр, Park Bo Gum (Пак Бо Гом) Италийн тансаг зэрэглэлийн Gucci брэндийн шинэ дэлхийн брэндийн элчээр томилогдлоо. Түүнийг 11-р сарын 5-нд албан ёсоор зарласан бөгөөд цаашид Gucci-ийн томоохон арга хэмжээ, төрөл бүрийн төсөлд оролцоно.
Gucci түүний олон талт жүжигчний карьер, шинэ сорилтыг зоригтойгоор хүлээж авдаг чанар нь брэндийн эрхэмлэдэг үнэт зүйлстэй нийцнэ гэж тайлбарласан байна. Харин Park Bo Gum хамтын ажиллагааны талаар Gucci-ийн зуун жилийн түүхэн өв дээр тулгуурлан шинэ түүхийг хамтдаа бичихдээ баяртай байгаагаа хэлжээ.
Мөн тэрээр Demna-ийн авчрах стиль, хэллэгийг гүнзгий ойлгож, түүнд гоо зүйн шинэ өнгө нэмэх аялалд гарахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн байна. Demna нь 2025 оны 7-р сараас Gucci-ийн бүтээлч захирлаар ажиллаж буй Гүрж загвар зохион бүтээгч бөгөөд өмнө нь Balenciaga-д 10 жил бүтээлч захирлаар ажиллажээ.