Life
Ахмад жүжигчин Choi Bool Am 87 насандаа таалал төгсжээ
Soompi-гийн мэдээлснээр, ахмад жүжигчин Choi Bool Am 87 насандаа таалал төгсжээ. Түүнийг үүсгэн байгуулсан Zero Camp ашгийн бус байгууллага 10-р сарын 29-ний орой 10:30 цагийн орчим эмнэлгийн эмчилгээ авч байх үедээ нас барсныг баталсан байна.
Түүний бие энэ оны 3-р сард ивэрхийн мэс засалд орсноос хойш муудсан бөгөөд сүүлийн хэдэн сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Choi Bool Am 1959 онд “Hamlet” жүжгээр тайзны уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд “Chief Inspector”, “Country Diaries”, “Korean Cuisine and Dining” зэрэг бүтээлээр олны хайр хүндлэлийг хүлээсэн юм.
Мөн тэрбээр “Princess Hours”, “Gourmet”, “Glorious Day” зэрэг олон ангит уран бүтээлд тоглож, 60 гаруй жилийн карьерын туршид үзэгчдэд танигдсан байна.
