Технологи
Anduril-ийн BlueChip зөөврийн компьютер “Made in USA” болно

АНУ-ын батлан хамгаалахын Anduril компани Qualcomm-тай хамтран BlueChip нэртэй зөөврийн компьютероо бүрэн АНУ-д үйлдвэрлэнэ гэж мэдэгдлээ. Эхний загвар нь 2027 онд гарах бөгөөд нээлтийн үеэсээ л “Buy American” стандартын шаардлагад нийцнэ гэж компанийн зүгээс хэлж байна.
Энэ алхамын гол утга нь ганц laptop биш. Anduril, Qualcomm хоёрын зорилго нь зөвхөн нэг бүтээгдэхүүн хийхээс цаашлаад, компьютерийн салбарт дотоодын бүрэн нийлүүлэлтийн сүлжээ байгуулахыг шахахад оршиж байна. АНУ-ын томоохон PC үйлдвэрлэгчид одоогоор лэптопоо дотооддоо үйлдвэрлэдэггүй учраас энэ нь томоохон өөрчлөлт болно.
Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжвэл, “Америкт үйлдвэрлэсэн” техник хэрэгсэл зөвхөн улс төрийн уриа биш, бизнесийн бодит шинэ чиглэл болж хувирч мэднэ.



