Readwise Kindle, Kobo-д шууд өрсөлдөхөөр гарч ирлээ

Readwise зөвхөн тэмдэглэл хадгалдаг апп байхаа больж, одоо номын зах зээл рүү орж байна. Шинэ Readwise Books нь ном худалдаж авах, унших, бусадтай ярилцах бүхнийг нэг дор багтаасан платформ болжээ.
Одоогоор бета хувилбартай байгаа энэ үйлчилгээ invite-ээр эсвэл Readwise-ийн хэрэглэгчдэд нээлттэй. Энэ нь Amazon Kindle, Rakuten Kobo зэрэг томоохон экосистемүүдтэй шууд өрсөлдөх амбицтай гэсэн үг.
Readwise өмнө нь Kindle-ийн тэмдэглэл, онцолсон хэсгүүдийг цэгцлэх, дараа нь унших контентуудыг нэг дор төвлөрүүлэхэд төвлөрч байсан. Харин Readwise Books-оороо тэд уншлагын бүх туршлагыг өөрсдийн платформ дээр барихыг оролдож байна.
Хэрэв энэ аргачлал амжилттай болбол уншигчдыг зөвхөн контент уншигч биш, харин нэг экосистемийн үнэнч хэрэглэгч болгох шинэ бизнес загвар төрж магадгүй.



