Castagna Milano Alfa Romeo Giulia Quadrifoglio-г хоёр суудалтай кабриолет болгоно

Италийн coachbuilder Castagna Milano нь Alfa Romeo Giulia Quadrifoglio-г хоёр суудалтай, дээвэргүй one-off загвар болгон хувиргах төлөвлөгөөг танилцууллаа. Motor1-ийн мэдээлснээр уг төсөл нь нүүрстөрөгчийн шилэн их бие, урт капоттой grand tourer хэв маягтай байх аж.
Суурь машинтайгаа харьцуулахад урд суудлыг 330 мм-ээр хойшлуулах, капотыг 40 мм-ээр намсгах, өргөнийг Giulia GTAm-ынхтай дүйцүүлэх зэрэг томоохон өөрчлөлт орно. Мөн 2.9 литрийн twin-turbo V6 хөдөлгүүрийг хэвээр үлдээж, арааны харьцааг уртасгана гэжээ.
Castagna Milano салон дотроо шинэ шил, модон чимэглэл, хоёр төрлийн арьс ашиглахаар төлөвлөсөн бөгөөд дээвэр эвхэгдсэн үед 623 литр ачааны багтаамжтай гэж тооцоолжээ. Гэхдээ энэ төсөл одоогоор зөвхөн дижитал санаа хэвээр, бодитоор хэрэгжих эсэх нь захиалагч олдохоос хамаарна.



