Life
Son Naeun-ийн ээж таалал төгсжээ

Soompi-гийн мэдээлснээр, дуучин, жүжигчин Son Naeun-ийн ээж есдүгээр сарын 21-нд 57 насандаа таалал төгсжээ. Түүний агентлаг J,WIDE-COMPANY энэ тухай мөн өдөр мэдэгдсэн байна.
Одоогоор Son Naeun болон түүний дүү, мэргэжлийн гольфчин Son Sae Eun нар Сөүл дэх оршуулгын газарт байрлуулсан дурсгалын хойлго дээр гашуудаж байна. Оршуулгын цуваа аравдугаар сарын 19-нд болохоор товлогджээ.



