THE BOYZ-ийн New шинэ агентлагтай гэрээллээ

THE BOYZ-ын гишүүн New (Нью) шинэ агентлагтай болоод байна. Soompi-гийн мэдээлснээр тэрбээр есдүгээр сарын 28-нд ONLY NEW Entertainment-тэй онцгой гэрээ байгуулснаа зарлаж, хувийн Instagram хуудсаараа шинэ profile зургууд аа нийтэлжээ.
Шинэ зурагт New хоёр өөр өнгө төрхийг харуулсан байна. Хар цагаан кадруудад тэр хар костюмтай, тайван төрхтэй харагдаж байгаа бол цагаан футболк, жийнсэн өмдтэй зургууддаа илүү энгийн, чөлөөтэй дүр төрх үзүүлжээ.
ONLY NEW ENTERTAINMENT түүнийг онцгой хоолойн өнгө, ур чадвартайгаас гадна олон төрлөөр өөрийн өнгө аясаа харуулж чаддаг уран бүтээлч гэж тодорхойлоод, түүний цаашдын замналд хамтдаа анхаарч, идэвхтэй дэмжинэ гэж мэдэгдсэн байна.
New 2017 онд THE BOYZ хамтлагийн гишүүнээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тэрбээр тус хамтлагт вокалистоор ажиллаж ирсэн бөгөөд мюзиклийн тайзнаа гарах зэргээр бие даасан карьераа ч өргөжүүлжээ. Харин THE BOYZ-ын бусад есөн гишүүн шинэ лейблтэйгээр хамтлагийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон байна.



