Трамп, Ши нар Тайвань, AI, худалдаа, Ираныг хэлэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Joint Base Andrews-д угтан авлаа. Энэ нь Трамп тухайн бааз дээр анх удаа гадаад улсын төрийн тэргүүнийг биечлэн тосож авсан тохиолдол боллоо.
Вашингтоны дээд хэмжээний уулзалт ийн эхлэхдээ хоёр талын анхаарлын төвд Тайвань, хиймэл оюун ухаан, худалдааны маргаан болон Ойрх Дорнодын хурцадмал байдал, тэр дундаа Ираны асуудал орж байна.
Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд тариф, технологийн хязгаарлалт, бүс нутгийн аюулгүй байдлын зөрчлөөс болж нэлээд хүйтэрсэн. Тиймээс энэ уулзалт нь зөвхөн дипломат протокол бус, дэлхийн эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээ, технологийн өрсөлдөөний ирээдүйд чухал дохио болж байна.
Ялангуяа AI-ийн салбарт АНУ, Хятадын өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед талууд ямар түвшний ойлголцолд хүрэх нь хөрөнгийн зах зээл, технологийн компаниудын төлөвт хүртэл нөлөөлж мэдэхээр байна.



