Bentley 2030 оны EV зорилтоо цуцалж, бензинээ үргэлжлүүлнэ

Bentley бүхэлдээ цахилгаан болох 2030 оны зорилтоо орхиж, дотоод шаталтат болон hybrid загваруудаа дараагийн арван жилд ч үргэлжлүүлэн үйлдвэрлэнэ гэж Motor1-ийн мэдээлснээр тус брэндийн CEO Frank-Steffan Walliser мэдэгджээ.
Энэ өөрчлөлт нь Bentley-ийн анхны бүрэн цахилгаан загвар Torcal-тай зэрэгцэн гарч байна. Torcal нь 113-kWh battery, 800-volt цахилгаан архитектуртай бөгөөд стандарт хувилбар нь 810 hp, харин Torcal S нь 60 mph хурдыг 2.8 секундэд авах чадвартай гэжээ.
Walliser-ийн хэлснээр зах зээлийн нөхцөл, журам өөрчлөгдөж, тансаг EV-ийн эрэлт удаан өсч байгаа нь анхны төлөвлөгөөг бодитой биш болгожээ. Bentley одоо EV болон plug-in hybrid-аа нэг шугамаар үйлдвэрлэж, хэрэглэгчийн захиалгад илүү уян хатан хариу өгөх стратегид шилжиж байна.
Шинэ Beyond100+ төлөвлөгөөнд Bentley 2035 он гэхэд бүрэн цахилгаан бүрэлдэхүүнтэй болохоор зорьж байгаа ч Torcal-оос хойш дараагийн EV нь зөвхөн арван жилийн эхэн үеэс гарахаар байна. Үүнээс харахад бензин хөдөлгүүртэй Bentley нар удаан хугацаанд алга болохгүй нь тодорхой боллоо.



