Кино урлагУрлаг

Kim You Jung, Park Jinyoung нарын шинэ драма 10-р сарын 10-нд нээлтээ хийнэ

tvN-ийн шинэ драма “100 Days of Deception” шинэ бүлгийн постеруудаа танилцуулж, үзэгчдийн анхаарлыг татлаа. Драм нь Япон улсын Солонгосыг эзэлсэн үеийн 100 хоногийн үйл явдлыг өгүүлэх түүхэн, тагнуулын, романтик бүтээл юм.

Киноны үйл явдалд Gyeongseong-ийн хамгийн чадварлаг халаасны хулгайч Lee Ga Kyeong дүрээр Kim You Jung, харин орчуулагч Kim Tae Woong буюу Sato Hideo дүрээр GOT7-ын Park Jinyoung тоглоно. Lee Ga Kyeong нь тусгаар тогтнолын хөдөлгөөний далд тагнуулч болж, Японы Ерөнхий засгийн газарт нэвтрэх бөгөөд тэнд Kim Tae Woong-той хувь заяагаараа холбогдоно.

Мөн Kim Hyun Joo нь нэрээ сольж, хуурамч гэрлэлт хийсэн тусгаар тогтнолын тэмцэгч Yoo So Ran-ы дүрд, харин Lee Moo Saeng нь сэтгүүлч Yoo Philip-ын дүрд тогложээ. Тэрээр Sato Shinichi-ээс өшөө авах төлөвлөгөөтэй бөгөөд амиа хорлох ажиллагаа зохиохын зэрэгцээ Lee Ga Kyeong-ийг тагнуулчаар илгээдэг.

Шинээр гарсан бүлгийн постер дээр дүрүүдийн илэрхийлэлд нууц, худал хуурмаг, түгшүүрийг харуулсан байна. Lee Ga Kyeong уур хилэн дүүрэн харцтай, Kim Tae Woong яаралтай, цөхөрсөн төрхтэй, Yoo So Ran гунигтай харцтай байхад Yoo Philip цочирдсон байдалтай харагдана.

“100 Days of Deception” 10-р сарын 10-нд Солонгосын цагаар 21:10-д нээлтээ хийнэ. Энэхүү мэдээлэл Soompi-ээс нийтлэгдсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button