Технологи
Qualcomm Snapdragon 8 Elite Gen 6 “Extreme” хувилбартай гарлаа

Qualcomm энэ жил Snapdragon 8 Elite Gen 6-гаа зөвхөн нэг биш, “Extreme” хувилбартай нь хамт танилцууллаа. Хоёр чип хоёулаа flaghip ангилалд багтаж, 2nm технологи дээр бүтээгдсэн ч Extreme нь AI боловсруулах чадвар, видео бичлэг, тоглоомын гүйцэтгэлээрээ илүү хүчтэй байна.
Сонирхолтой нь, хоёр хувилбарын ялгаа тийм ч том биш. Modem, дэлгэцийн дэмжлэг, аюулгүй байдал, GPS, санах ой болон storage-ийн хувьд бараг адилхан. Qualcomm энэ удаа core-ийн нарийвчилсан бүтэц нийтлэхээ больсон ч CPU талд хоёр том цөм нь 5GHz хүртэл хурдаар ажиллаж, зургаан нэмэлт цөмтэйг баталжээ.
Энэ нь ухаалаг утас үйлдвэрлэгчдэд нэг чипний хоёр түвшний сонголт өгч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, premium утаснуудын дунд AI, gaming, камерын ялгарал улам тодрох төлөвтэй.



