Технологи
Apple Whoop-той өрсөлдөх дэлгэцгүй tracker хийж байна

Apple бугуйн дээрх дараагийн том тоглогч болохоор хөдөлж эхэлжээ. Bloomberg-ийн мэдээлснээр тус компани Whoop шиг дэлгэцгүй фитнес tracker туршиж байгаа бөгөөд эх загвар нь нимгэн даавуун оосортой, мэдрэгчтэй тооцоолох модультай гэнэ.
Энэ нь Apple Watch-оос өөр зах зээл рүү чиглэсэн сонирхолтой алхам. Whoop шиг тасралтгүй зүүдэг, урт battery life-тэй төхөөрөмжүүд эрүүл мэндийн өгөгдөл цуглуулах, дасгал болон сэргэлтийг хянахад хүчтэй байр суурь эзэлж байна.
Төхөөрөмж одоогоор хөгжлийн эхэн шатандаа байгаа бөгөөд бодит бүтээгдэхүүн болвол 2028 оноос өмнө зах зээлд гарахгүй бололтой. Apple ингэснээр фитнес wearables-ийн premium сегментэд шинэ өрсөлдөөн үүсгэж, subscription-тэй эрүүл мэндийн экосистемээ тэлэх боломжтой.



