Технологи

Beats 360: Earbud дургүйчүүдийн шинэ сонголт

Тренд болсон чихэвчүүдийн нэг том асуудал нь спортод тохирохгүй байх. Харин Beats 360 энэ сул талыг шууд онилжээ.

Шинэ over-ear загвар нь хөлс, чийг даах IPX4 хамгаалалттай бөгөөд Beats-ийн анхны IP-тай чихэвч болж байна. Солигддог knit ear cups нь дасгалын үеийн тав тухыг нэмээд зогсохгүй цэвэрлэх, арчлахад илүү амар.

Gym-д earbuds таардаггүй, эсвэл огт дургүй хэрэглэгчдэд энэ загвар сонирхол татна. Ялангуяа өдөр тутмын дасгал, гүйлт, урт хугацааны хэрэглээнд over-ear хэв маяг нь илүү тогтвортой сонголт болж магадгүй.

Зах зээл дээр workout-д зориулагдсан бүрэн хэмжээний чихэвч цөөн байдаг. Тиймээс Beats 360 нь зөвхөн бүтээгдэхүүн биш, мөн спортын аудио сегментэд Beats-ийг дахин ялгаруулах оролдлого гэж харагдаж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button