Технологи

Peloton илүү хямд эвхэгддэг гүйлтийн замаа гаргалаа

Peloton энэ жил гүйлтийн замын бизнестээ дахин хүч үзэж байна. Өнгөрсөн жил камер, сэнс, AI-тэй Peloton IQ-г нэмж бүх төхөөрөмжөө шинэчилсэн бол одоо анхаарлаа treadmill дээр төвлөрүүлжээ.

Шинэ Tread Flex нь 2,195 ам.долларын үнэтэй бөгөөд хамгийн том давуу тал нь эвхэгдэж, босоогоороо хадгалагддагт байна. Компанийн хэлснээр энэ нь шалны зайг 50 хувь хүртэл хэмнэж, жижиг орон сууцтай хэрэглэгчдийн хамгийн том асуудлыг шийдэх зорилготой.

Peloton-ийн бүтээгдэхүүний захирал Ник Колдуэлл уг загварыг “хадгалах боломж” хамгийн чухал гэсэн хэрэглэгчийн санал дээр үндэслэсэн гэж хэлжээ. Зах зээл дээр гэрийн фитнесийн төхөөрөмжүүдийн өрсөлдөөн ширүүсэж буй үед илүү авсаархан, харьцангуй хямд загвар нь Peloton-д шинэ худалдан авагч татах чухал алхам болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button