Технологи
Googlebook-ийн эхний 5 ноутбук гарлаа

Google, түнш үйлдвэрлэгчдийн хамт шинэ Googlebook брэндийн анхны 5 ноутбукийг танилцууллаа. Acer, Asus, Dell, HP, Lenovo-гийн загварууд өнөөдрөөс pre-order нээгдэж, аравдугаар сарын 4-нөөс худалдаанд гарна.
Үнэ нь $899-оос $1,299 хүртэл хэлбэлзэж, шууд MacBook Air болон дундаас дээш ангиллын Windows ноутбукуудтай өрсөлдөхөөр байна. Энэ нь Google-ийн AI экосистемийг илүү өргөн хэрэглээнд оруулах шинэ алхам болж байна.
Googlebook бүрт 12 сарын Google AI Pro, 5TB cloud storage, мөн YouTube Premium, Adobe Photoshop, CapCut-ын 3 сарын туршилт дагалдана. Үүн дээр Google 10 жил хүртэлх update амлаж байгаа нь бизнес хэрэглэгчид болон удаан ашиглах төхөөрөмж хайж буй худалдан авагчдад том дохио болж байна.



