Технологи

Googlebook мөрөөдөл дахин хөдөллөө

2010 онд Сундар Пичаи нэг том мөрөөдөл ярьж байлаа: ирээдүйн зөөврийн компьютерт хатуу диск, хүчирхэг дотоод гүйцэтгэл тийм ч чухал биш болно. Бүх зүйл браузер дээр, cloud дээр, веб дээр ажиллана гэж тэр хэлсэн. Тэр үеэс хойш Google энэ санааг Chrome OS-оор бодит болгохыг оролдсоор ирсэн.

Гэхдээ ChromeOS олон жил “ирээдүйгийн үйлдлийн систем” байхаасаа илүү хямд, энгийн лаптопын сонголт хэвээр үлдсэн. Одоо харин AI, cloud computing, апп экосистемийн өрсөлдөөн ширүүсэх тусам Google дахин энэ ангилалд шинэ давуу тал гаргах хэрэгтэй болж байна.

Googlebook шиг төхөөрөмжүүд амжилттай болбол зөвхөн Chromebook-ийн зах зээл биш, Google-ийн бүх төхөөрөмжийн стратеги өөрчлөгдөнө. Бизнесийн хувьд энэ нь Microsoft, Apple, Dell зэрэг өрсөлдөгчдөд ч шууд дохио өгч байна: браузер төвтэй компьютерийн мөрөөдөл одоо ч дуусаагүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button