Кино урлагУрлаг

Kim Hye Ja, Cha Mi Kyung нар “Still Shining”-д нөхөрлөлийн дурсамжаа сэргээнэ

Удахгүй нээлтээ хийх “Still Shining” кино Kim Hye Ja, Cha Mi Kyung нарын шинэ дүрийн гэрэл зургуудыг нийтэллээ. Кинонд Soon Ok (Kim Hye Ja) 60 жилийн дараа хамгийн гэрэлтэй мөчүүдээ хамт өнгөрүүлсэн найз Jung Im (Cha Mi Kyung)-тэйгээ дахин учирч буй түүхийг өгүүлнэ.

Шинэ гэрэл зургууд дээр Soon Ok, Jung Im хоёрын хамтдаа байгаадаа баярласан дулаахан мөчүүд болон Jung Im аажмаар ой санамжаа алдаж буйтай нүүр тулсан Soon Ok-гийн сэтгэлийн зөрчлийг харуулжээ. Нэг зурагт тэд гадуур гарахаар бэлдэнгээ бие бие рүүгээ инээмсэглэж байгаа бол, өөр нэг зурагт Jung Im дууны тэмцээний бүртгэлийн маягт харж суухдаа өөрийн нэрээ ч санахгүй байгаа нь дүрслэгджээ.

Kim Hye Ja “Still Shining”-ийг “цэцэг шиг охидын мөрөөдөл, гэрэлт мөчүүд, үнэ цэнтэй нөхөрлөлийн тухай кино” хэмээн тодорхойлсон байна. Тэр мөн одоо амьдарч буй хүмүүс энэ уран бүтээлийг үзээд удаан хугацаанд сэтгэлд нь үлдэх түүх байгаасай гэж хүсэж байгаагаа хэлжээ. Soompi-ийн мэдээлснээр “Still Shining” кино аравдугаар сард кинотеатруудад гарна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button