Life

SEVENTEEN-ийн агентлаг доромжлол, гүтгэлгийн эсрэг арга хэмжээ авна

Soompi-гийн мэдээлснээр, SEVENTEEN-ийн агентлаг PLEDIS Entertainment арваннэгдүгээр сарын 2-нд уран бүтээлчдийн эрхийг зөрчсөн үйлдлүүдийн эсрэг авч буй хууль зүйн ажиллагааныхаа талаар албан ёсны мэдэгдэл гаргалаа. Тус агентлаг сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон онлайн нийгэмлэгүүдэд гишүүдийг онилсон муу санаатай нийтлэл, худал мэдээлэл, гүтгэлгийн агуулга нэмэгдсэнийг онцолсон байна.

PLEDIS Entertainment-ийн хэлснээр, тэд гишүүдийн нэр хүндийг гутаах зорилготой контент түгээдэг дансуудыг X болон Instagram зэрэг платформ дээр хянаж, нотлох баримт цуглуулж байгаа аж. Мөн пост устсан байсан ч өмнө нь цуглуулсан баримтад үндэслэн хууль зүйн арга хэмжээ авах боломжтойг анхааруулжээ.

Түүнчлэн цэргийн алба хааж буй гишүүдийн талаар мушгин гуйвуулсан мэдээлэл, шоглосон агуулгыг ч хатуу хяналттайгаар шалгаж, иргэний болон эрүүгийн журмаар арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэлд дурдсан байна. Фэнүүдийг ч мөн хэрэглэгчийн нэр, URL, нийтлэгдсэн огноо, цагийг тодорхой харуулсан бүтэн дэлгэцийн зураг эсвэл PDF хэлбэрээр мэдээлэл илгээхийг зөвлөжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button